Чадварлаг монгол хүүхэд
2013-01-14
Бодлогыг зураглал хийж бодоорой

Ангилал: Зайн сургалтын хичээл

 Өгүүлбэртэй бодлого

1.    Хоёр охин 12033 ширхэг мөөг түүв. Нэг нь нөгөөгөөсөө 2 дахин их мөөг түүсэн бол охин тус бүрийн түүсэн мөөгийг олоорой.

2.    Агуулахад 500 кг хадаас байлаа. Түүнээс тус бүр нь 28 кг-аар савласан хэдэн хайрцаг хадаас гаргасны дараа 164 кг хадаас үлдэв. Агуулахаас хэдэн хайрцаг хадаас гаргасан бэ?

3.    Нийтдээ 250 га талбайтай хоёр хэсэг газраас дундыг баримталбал 1 га газраас 20 т 8 ц төмс хураасан байна. Нөгөө хэсгийг бодвол 21008 ц-ээр их төмсийг хураасан бол хэсэг тус бүрийн талбайг олоорой.

4.     Гурван дэлгүүрт нийт 2500 ц цагаан будаа авчрав. Нэгдүгээр дэлгүүрээс 165 ц, нөгөөгөөс 125 ц, гуравдугаараас 125 ц худалдаад бүх дэлгүүрт адилхан хэмжээтэй цагаан будаа үлджээ гэвэл дэлгүүр нэг бүрт хичнээн хэмжээний цагаан будаа авчирсан бэ?

5.    Заводын гурван тасагт бүгд 1452 хүн ажиллана. Нэгдүгээр тасгийн ажилчид хоёрдугаараас тав дахин илүү, гуравдугаарт нэг ба хоёрдугаар тасгийн ажилчдын тоотой тэнцүү тооны ажилчид ажилладаг бол тасаг нэг бүрт хичнээн ажилчин байдаг вэ?

6.    Сүхбаатар аймгаас цагт 45 км хурдтай гарсан машин 5 цаг явсны дараа өөдөөс нь УБ-с нэг машин угтан гарч 4 цаг яваад уулзав. УБ-с Сүхбаатар аймаг хүртэл 545 км бол УБ-с гарсан машин ямар хурдтай явсан бэ?

7.    Ус оруулсан байран дотор 600 хувин ус байна гэж бодов. Байрд байгаа усыг цэвэрлэхийн тулд 2 насос тавьсны нэг нь 2 цагийн дотор 96 хувин ус татдаг бөгөөд нөгөө нь 3 цагт 129 хувин усыг татна. Хэрэв байран дотор цаг бүр 16 хувин ус нэмэгддэг бол 2 насосоор байран доторх бүх усыг хичнээн цагийн дотор татаж гаргах вэ?

8.    Ачааны онгоцноос 231т 840кг ачаа буулгах болжээ. Энэ ажилд эхэлж 18 зөөгчдөөр бригад гаргасан бөгөөд 87 цагийн дараа 16 хүн нэмж ажиллав. Дунджаар зөөгч нэг бүр нь цагт 840 кг ачаа зөөсөн бөгөөд ачааны онгоцноос хэдэн цагийн дотор ачааг буулгасан бэ?

9.    УБ-с Ховд аймаг хүртэл 1540 км. Эдгээр хотоос нэгэн зэрэг угталцан гарсан 2 машин 10 цаг явсны дараа тэдний хоорондох зай 740 км зайтай болжээ. Улаанбаатарын машин цагт 42 км хурдтай явсан бол Ховдын машины хурдыг олоорой.

10. Хоорондоо 243 км зайтай 2 газраас хоёр дугуйчин нэгэн зэрэг угталцан гарсан бөгөөд нэг нь цагт 13 км явжээ. Тэд 9 цагийн дараа уулзсан бол нөгөө нь цагт хичнээн км явсан бэ?

11. Цагт 54 км хурдтай галт тэрэг станцаас өглөөний 7 цагт гарсан бөгөөд мөн тэндээс 8 цаг 10 минутанд цагт 57 км хурдтай бас нэг галт тэрэг гарчээ. 10 цаг 05 минутанд эдгээр галт тэрэгнүүдийн хооронд хичнээн зайтай болох вэ?

12. Галт тэрэгний буудлаас цагт 48 км явдаг галт тэрэг, түүнээс 2 цагийн дараа цагт 56 км явдаг II галт тэрэг гарсан бол буудлаас ямар зайд II галт тэрэг эхнийхийг гүйцэх вэ?

13. Хоёр галт тэрэг зөрөв. Нэг нь цагт 50 км, нөгөө нь 58 км явна. I галт тэргэнд сууж явсан хүн II галт тэрэг 10 секундэнд өнгөрөхийг мэдэв. II галт тэрэгний уртыг ол.

14. Нараа Билгээ хоёр хоорондоо 1100 метр зайд амьдардаг найзууд. Тэд 20 цагт хоёр талаасаэ угталцан гарч Нараа минутанд 50 м, Билгээ 60 м явсаар уулзсан бол уулзалт хэдэн цагт болох вэ?

15. Зэрэгцээ замаар нэг зүг явж байгаа хоёр галт тэрэгний нэгнийх нь урт ЗОО м, нөгөө нь түүнээс 15м-ээрбогино. Уртгалттэрэгцагт 60 км, богино нь 55 км хурдтай бол тэр хоёр хэдий хугацаагаар зэрэгцэн явах вэ?

16. Усан онгоц ба зогсоол хоёрын хоорондох зайг нэгэн завь гол уруудахдаа 6 цаг, сөрөхдөө 8 цаг явав. Сал тэр зайг хэдэн цаг явах вэ?

17. Усан онгоцусны урсгалын дагуу цагт 192 км, урсгал сөрж 125 км явав. Хэрэв түүний хурд 28 км/ц, урсгалын хурд 4 км/ц байсан бол бүх замын туршид зарцуулсан хугацааг ол.

18. Нэгдүгээр бригад нэг ажлыг 36 өдөр, хоёрдугаар бригад мөн энэ ажлыг 45 өдрийн дотор гүйцэтгэнэ. Хэрэв хоёулаа нийлж ажиллавал хичнээн өдрийн дотор энэ ажлыг гүйцэтгэх вэ?

19. Гурван тооны нийлбэр 89000, I нь Ш-аас 4 дахин их, II нь 1-ээс 8-аар их бол тоо тус бүрийг олоорой.

20. Хоёр тооны нийлбэр 9500. Нэг тоо нь нөгөөгөөсөө 4 дахин их бол эдгээр тоог олоорой.

21. Хоёр тооны нийлбэр 5505. Их тоог бага тоонд хуваахад ногдвор нь 4 гарна. Эдгээр тоог олоорой.

22. Хоёр тооны нийлбэр 70. Их тоог бага тоонд хуваахад ногдворт 5 гарч 4 үлдэнэ. Эдгээр тоог олоорой.

23. 96 хуудастай номын уншаагүй хуудасны тоо уншсанаасаа 3 дахин цөөн бол сурагч хэдэн хуудас уншсан бэ?

24. Нэг хайрцагт 14 алим байв. Нөгөө хайрцагт түүнээс 3 дахин их алим хийсэн бол хоёр хайрцагт хэдэн алим байсан бэ?

25. Гурван шуудайд 51 кг гурил байв. Гуравдахь шуудайд нэгдэхээс 3 дахин бага, хоёрдахь шуудайд нэгдэхээс 5 кг-аар бага гурил байсан бол шуудай бүрт хэдэн кг гурил байсан бэ?

26. Түлээний нэг бөөрөнхий модны долооны гурвыг тайрахад 8 м мод үлджээ. Анх хэдэн м мод байсан бэ?

27. Гурван оюутанд бүгд 57600 төг байв.Эхний оюутанд байсан мөнгөний тавны хоёр нь хоёр дахь оюутны мөнгөний долооны зургаатай тэнцэнэ. Гурав дахь оюутанд хоёр дахиас 6 дахин их мөнгө байсан бол оюутан тус бүр хэдэн төгрөгтэй байсан бэ?

28.  Хоёр тооны ялгавар нь 10, нэг тооны зургааны тав нь нөгөө тооны дөрөвний гуравтай тэнцүү бол тоог олоорой.

29. 240 км замыг ачааны галт тэрэг 6 цаг, суудлын галт тэрэг 4 цаг явна. Суудлын галт тэрэг нөгөөгөөсөө цагт хэдэн км илүү хурдтай явсан бэ?


Comments

2021-11-15 -

Бичсэн: Оюу (зочин)

hi

. Шууд холбоос



Бичлэг: 3 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн


Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө

Сүүлийн бичлэгүүд

. Эцэг эхийн анхааралд
. Эцэг эхийн анхааралд
. Бодлогыг зураглал хийж бодоорой
. Илэрхийлэл бодож шалгаарай
. 5-р ангийн 1-р групийн сурагчдын гүйцэтгэл даалгавар
. 3 ангийн сурагчдаас авах шалгалт
. Монгол хэл -3 анги Эхийн гол санаа
. Математик -3 анги
. Монгол хэл -3 анги
. 12 жилийн Монгол хэлний цахим хичээл
. залуу багш нартаа зөвлөхөд
. Заах аргын нэгдлийн ажил үүргийн хувиарлалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Нар өвөртөлсөн уул
. bilegee_111
. Хүчилтөрөгч- амьдрал
. Taishir
. Математикийн ЗАС
. эзэн хичээвэл заяа хичээнэ
. nandin.blog
. Welcome To My Blog

Зохиогчийн эрх

© Чадварлаг монгол хүүхэд




:-)
 
xaax