Эцэг ,эх, сурагчийн анхааралд
v 1 улиралд өгсөн заавал унших номын жагсаалтаасаа, эсвэл өөрт байгаа номноосоо сурагч бүр 5 ном уншиж номын тэмдэглэл хөтлөж товч бичиглэл бичих, зураг зурах. Шинэ дэвтэр дээр хийх.
v Математик , монгол хэлний дасгал ажлуудаа гаргацтай цэвэрхэн бичиж хийгээрэй. Хичээлийн дэвтэр дээр үргэлжлүүлэн хийх.
v Чээж бичгийн эхүүдээ алдаагүй зөв бичиж сурсан байх.Нүдлэх чээж бичиг сайн хийх.
v Амралтаараа заавал чээжлэх шүлэг
1. Д.Шагдарсүрэн “Эрдэнэ”
2. Карл Сэндбэрг “ Үгээ бод охин минь “
3. Агния Барто “ Ханьтай явах дуртай би “
4. Ж.Дашдондог “ Атга арвай “
5. Ардын аман зохиол “ Шагайн ерөөл”
6. Д.Содномдорж “ Мэргэжил бүхэн сайхан “
7. Д.Батжаргал “ Хайр хэмждэг багаж “
8. Д.Содномдорж “ Хүн танд баярлалаа “
9. Ч.Лхамсүрэн “ Ном “
v Хүйтний энэ улиралд онцийн шаардлаггүй бол гадуур битгий гараарай, ханиад томуунаас урьдчилан сэргийлж халуун аарц,чацаргана байнга хэрэглээрэй.
v Хичээл 2 дугаар сарын 4 нд орно.
Сайхан амраарай бяцхан шавь нар минь